Skip to main content

сарны тухай

Сар нь дэлхийн байгалийн дагуулнарны аймгийн тав дахь том дагуул юм. Дэлхийн төв сарны төвөөс алслах дундаж зай нь 384,403 км буюу дэлхийн диаметрээс гуч дахин их. Энэхүү системийн массын төв (барицентр) нь дэлхийн гадаргаас 1,700 км гүнд буюу дэлхийн радиусын дөрөвний нэг зайд оршино. Сар нь дэлхийг 27.3 өдөр бүр нэг тойрдог ба Дэлхий-Сар-Нарны системийн үет өөрчлөлтүүдийн улмаас сар нь дэлхийгээс олон олон хэлбэртэй (29.5 өдөр бүр үелдэг, үзэгдэх орбитийн үе) харагддаг байна.
Сарны диаметр нь дэлхийн дөрөвний нэг орчим буй 3,474 км юм. Ийнхүү сарны гадаргын талбай нь дэлхийн аравны нэг, хуурай газрын дөрөвний нэгтэй буюу ойролцоогоор АНУОХУКанадын нийт нутаг дэвсгэртэй тэнцэнэ. Эзлэхүүн нь дэлхийн 2 хувь, гадарга дээрх татах хүч нь дэлхийн гадарга дээрх татах хүчний 17% байдаг ажээ.
Сар дээр хүмүүс анх 1969 онд Апполо 11-р газардсан бөгөөд одоогоор хүмүүсийн очсон ганц одон орны биет юм.

Хэлбэр

Сарны хэлбэр нь хараахан бөмбөрцөг биш бөгөөд туйлын радиус нь экваторынхаас 500 метрээр богино байдаг байна. Өөрөөр хэлбэл төвөөс өмнөд туйл хүрэх зай нь умард туйл хүрэх зайнаас бага.

Дотоод бүтэц

Чулуулаг нь дэлхийнхтэй найрлагын хувьд ижил боловч харьцаа нь өөр байдаг. Титанциркони болон хөнгөн калинатри бүхий дэлхийн базальттай төстэй боловч цацраг идэвхт элемент ихээр агуулсан байдаг.
Саран дээрх чулуулгын нас 4,6 тэрбум жил буюу дэлхийн настай ойролцоо ажээ. Энэ нь нарны системийн үүсэл нэг гэдгийн баталгаа болж байдаг ажээ.
Сарны дотоод бүтэц нь дэлхийнхтэй ойролцоо ба царцдасны зузаан нь 55 км, манти нь 1000 км, түүнээс цааших гүнд цөм нь оршдог аж.

Гадарга[засварлах | edit source]

20-р зуун гэхэд сарны дэлхий рүү харсан гадарга нь далайн ёроолын рельефээс илүү сайн судлагдсан юм. Сарны рельефийн гол хэлбэр нь өрх тогоо бөгөөд дэлхий рүү харсан тал нь хүрмэн лаваар хучигдсан өргөн талууд, уул нурууд ихтэй байдаг байна. Өрх хэлбэрийн рельефийн хамгийн том нь 250 км диаметртэй байхад зарим нь хэдэн арван см-с хэтрэхгүй. Эдгээрийн ихэнх нь нарны аймгийн түүхийн эхэн үед их байсан солирын бөмбөгдөлтөөс болж үүссэн гэж үздэг. Харин дэлхийн гадаргад ийм өрх тогоо харьцангуй бага байдаг нь агаар мандлаар хамгаалагдсан байдгийн ач юм. Сарныхаас ялгаатай нь солирууд дэлхийн агаар мандалд орж ирээд ихэнх нь шатаж дуусдаг байна.
Саран дээрх хамгийн өндөр уул нь 8 км өндөр байдаг нь Эверестийн оргилоос ялимгүй бага юм.
Шуурган тэнгис гэх зэргээр нэрлэгдсэн бараан харагдах хэсгүүд нь өргөн тэгш талууд юм.
Сар нь тэнхлэгээ удаан эргэх ба агаар мандал байхгүй учраас өдрийн талдаа 110 хэм, шөнө талдаа -180 хэм хүртэл хүйтэн байна. Харин 1 м-ийн гүнд температурын хэлбэлзэлгүй болдог.

Агаар мандал[засварлах | edit source]

Хийн бүрхэвчинд нь инерт хийаргонгелинеон голлох ба үндсэндээ агааргүй вакуум л гэсэн үг. Иймд саран дээр дууны долгион дамжихгүй.

Үүсэл[засварлах | edit source]

Сар яаж үүссэн тухай маш олон таамаглал байдгийн хамгийн их өргөн дэлгэрсэн нь дэлхийтэй мөргөлдсөн нэгэн гаригаас тасарч үлдсэн гэдэг таамаглал юм. Уг мөргөлдөөний улмаас дэлхийгээс нэлээд том хэсэг тасарч сансарт цацагдаж, дараа нь цацагдсан бодисын нэг хэсэг нь дэлхий дээр дахин унасан бол нөгөө хэсэг нь сансар луу таран явжээ. Тойрог замд үлдсэн хэсгүүд хоорондоо нэгдэж сарыг үүсгэжээ.

Орбит[засварлах | edit source]

Сар нь дэлхийг тойрч эргэх явцдаа аль нэг тал нь дэлхий рүү харж байдаг бөгөөд тэр хэсэг нь нарны гэрэлд ойж гэрэлтэн харагддаг. Гэвч дэлхий, нар, сар гурвын харилцан байрлал өөрчлөгдөж байдгийн улмаас сар бидэнд янз бүрээр харагддаг байна. Сарны тэнхлэгээ эргэх хугацаа нь дэлхийг тойрох хугацаатай бараг тэнцүү учир дэлхий рүү зөвхөн нэг талаараа л харна.
Дэлхийгээс гэрэл 1.255 секунд туулах зайд оршдог, манай дэлхийд хамгийн ойр тэнгэрийн эрхэс юм.
Дэлхийгээс алслагдсан зай нь дунджаар 384,400 км боловч дэлхийг тойрох явцдаа 21 мянган км-р холдож ойртдог байна.

Судалгаа[засварлах | edit source]

Хүмүүсийн аялж газардсан ганц одон орны биет нь сар юм. Зөвлөлт Холбоот Улсын Луна хөтөлбөрөөр анх хүнгүй хөлөг онгоц сар дээр газардсан ч, ганц Америкийн Нэгдсэн Улсын Аполло хөтөлбөрөөр л хүмүүс очжээ. 1968 онд Аполло 8-р хүмүүс анх очсон бол 1969 онд Аполло 11-р анх удаа Нил АрмстронгБазз Алдрин нар газардсан байна. Ийнхүү 1969-с 1972 онуудын хооронд сар руу зургаан удаа аялжээ.. Апполо хөтөлбөр дууссанаар сарны судалгаа түр зогссон ч, цөөн тооны хүнгүй орбитлогч, газардагчид сар дээр буусаар байна. 2018 он гэхэд АНУ хүнийг дахин газардуулах төлөвлөгөөтэй байна.[4][5][6]

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Дэлхийн хөдөлгөөн

Дэлхий нь нарны аймгийн гурав дахь гариг ба үндсэн хоёр хөдөлгөөн хийдэг. 1. Дэлхий нарыг тойрох хөдөлгөөн 2. Дэлхий тэнхэлгээ эргэх хөдөлгөөн 1. Дэлхий нарыг цагийн зүүний эсрэг 365хоног 5цаг 49минутанд 30км/сек-ийн хурдтайгаар тойрдог. Дэлхий нарыг тойрох замыг орбит  гэнэ. Орбитийн урт  нь 940сая км. 2. Дэлхий тэнхэлгээ цагийн зүүний эсрэг 24цагт (Нарийвчилбал,23цаг 56мин 4 сек) буюу календарийн нэг хоногт  бүтэн эргэнэ. Энэ хөдөлгөөний үр дүнд өдөр шөнө ээлжлэнэ. Энэ хөдөлгөөний үр дүнд цаг хугацааны хамгийн анхдагч нэгж болох хоног үүсдэг. Хоногийг тоолохын тулд цагийн бүсийг хэрэглэдэг. Дэлхийн тэнхэлгийн эргэлтийн хурдыг өнцгийн ба шугаман хурд хэмээх хоёр янзаар тодорхойлж болно. Өнцгийн хурд гэдэг нь дэлхийн гадарга дээрх ямар нэг цэг тойрог замаар тодорхой хугацаанд туулах өнцгийн хэмжээ юм. Дэлхийн  тойргийн хэмжээ   360 0 , түүнийг 24 цагт эргэж буй учир нэг цагт туулах өнцгийн  хэмжээ нь 15 0   (360 0 :24 цаг=15 0 ) болно. Иймд дэ...

Математикийн шинэчлэн сайжруулсан Цөм хөтөлбөр

Зорилго: Сурагч нь математикийн суурь мэдлэг, хэл сэтгэлгээнд суралцаж, асуудлын тооцооны шийдвэрлэхэд    чадвартай,  математикт суралцах хүсэл эрмэлзэлтэй, байгаль орчинд ээлтэй хэрэглээг эрхэмлэх хандлагатай болсон байна. Зорилт: Мэдлэг:  Сурагч  математикийн нэр томъёо, дүрэм, чанар, хамаарал, зүй тогтлын талаар суурь мэдлэг ойлголттой болох. Чадвар:   Математикийн хэлд асуудлыг загварчлах түүнийг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулах,    төлөвлөгөөг гүйцэтгэх шийдийг шалгах, юмсыг шинж чанараар нь ангилах, задлан шинжилж, нэгтгэн дүгнэх, үнэлэх өөртөө итгэлтэйгээр санаа бодлоо илэрхийлэх бие даах болон бусадтай хамтран ажиллах чадвар эзэмших.  Хандлага:   Математикд  суралцах идэвхи оролцоотой, зорилго шалгуурт хүрсэн эсэхийг  өөрөө  үнэлдэг,  гүйцэтгэж буй үйлдэлдээ нягт нямбай ханддаг, хүрээлэн буй орчин, нийгэм соёлын ялгаатай байдлыг ойлгож хүндэтгэж, өдөр тутмын хэр...