Skip to main content

Дэлхийн хөдөлгөөн

Дэлхий нь нарны аймгийн гурав дахь гариг ба үндсэн хоёр хөдөлгөөн хийдэг.
1. Дэлхий нарыг тойрох хөдөлгөөн
2. Дэлхий тэнхэлгээ эргэх хөдөлгөөн
1. Дэлхий нарыг цагийн зүүний эсрэг 365хоног 5цаг 49минутанд 30км/сек-ийн хурдтайгаар тойрдог. Дэлхий нарыг тойрох замыг орбит гэнэ. Орбитийн урт  нь 940сая км.

2. Дэлхий тэнхэлгээ цагийн зүүний эсрэг 24цагт (Нарийвчилбал,23цаг 56мин 4 сек) буюу календарийн нэг хоногт  бүтэн эргэнэ. Энэ хөдөлгөөний үр дүнд өдөр шөнө ээлжлэнэ. Энэ хөдөлгөөний үр дүнд цаг хугацааны хамгийн анхдагч нэгж болох хоног үүсдэг. Хоногийг тоолохын тулд цагийн бүсийг хэрэглэдэг. Дэлхийн тэнхэлгийн эргэлтийн хурдыг өнцгийн ба шугаман хурд хэмээх хоёр янзаар тодорхойлж болно. Өнцгийн хурд гэдэг нь дэлхийн гадарга дээрх ямар нэг цэг тойрог замаар тодорхой хугацаанд туулах өнцгийн хэмжээ юм. Дэлхийн  тойргийн хэмжээ 3600, түүнийг 24 цагт эргэж буй учир нэг цагт туулах өнцгийн  хэмжээ нь 150 (3600:24 цаг=150) болно. Иймд дэлхийн эргэлтийн өнцөг хурд нь дэлхийн бүх цэгт тэнцүү (1 цагт 150) байдаг.
Шугаман хурд бол тухайн цэгийн тодорхой хугацаанд туулах зай бөгөөд түүнийг нэгж хугацаанд хэдий хэмжээний зам туулсанаар илэрхийлнэ. Энэ нь өргөрөг бүр дээр ялгаатай.

Comments

Popular posts from this blog

сарны тухай

Сар  нь  дэлхийн   байгалийн дагуул ,  нарны аймгийн  тав дахь том дагуул юм. Дэлхийн төв сарны төвөөс алслах дундаж зай нь 384,403 км буюу дэлхийн диаметрээс гуч дахин их. Энэхүү системийн массын төв ( барицентр ) нь дэлхийн гадаргаас 1,700 км гүнд буюу дэлхийн радиусын дөрөвний нэг зайд оршино. Сар нь дэлхийг 27.3 өдөр бүр нэг тойрдог ба Дэлхий-Сар- Нарны  системийн үет өөрчлөлтүүдийн улмаас сар нь дэлхийгээс олон олон хэлбэртэй (29.5 өдөр бүр үелдэг,  үзэгдэх орбитийн үе ) харагддаг байна. Сарны диаметр нь дэлхийн дөрөвний нэг орчим буй 3,474 км юм. Ийнхүү сарны гадаргын талбай нь дэлхийн аравны нэг, хуурай газрын дөрөвний нэгтэй буюу ойролцоогоор  АНУ ,  ОХУ ,  Канадын  нийт нутаг дэвсгэртэй тэнцэнэ. Эзлэхүүн нь дэлхийн 2 хувь, гадарга дээрх татах хүч нь дэлхийн гадарга дээрх татах хүчний 17% байдаг ажээ. Сар дээр хүмүүс анх 1969 онд  Апполо 11 -р газардсан бөгөөд одоогоор хүмүүсийн очсон ганц одон орны биет юм. Хэлб...

Математикийн шинэчлэн сайжруулсан Цөм хөтөлбөр

Зорилго: Сурагч нь математикийн суурь мэдлэг, хэл сэтгэлгээнд суралцаж, асуудлын тооцооны шийдвэрлэхэд    чадвартай,  математикт суралцах хүсэл эрмэлзэлтэй, байгаль орчинд ээлтэй хэрэглээг эрхэмлэх хандлагатай болсон байна. Зорилт: Мэдлэг:  Сурагч  математикийн нэр томъёо, дүрэм, чанар, хамаарал, зүй тогтлын талаар суурь мэдлэг ойлголттой болох. Чадвар:   Математикийн хэлд асуудлыг загварчлах түүнийг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулах,    төлөвлөгөөг гүйцэтгэх шийдийг шалгах, юмсыг шинж чанараар нь ангилах, задлан шинжилж, нэгтгэн дүгнэх, үнэлэх өөртөө итгэлтэйгээр санаа бодлоо илэрхийлэх бие даах болон бусадтай хамтран ажиллах чадвар эзэмших.  Хандлага:   Математикд  суралцах идэвхи оролцоотой, зорилго шалгуурт хүрсэн эсэхийг  өөрөө  үнэлдэг,  гүйцэтгэж буй үйлдэлдээ нягт нямбай ханддаг, хүрээлэн буй орчин, нийгэм соёлын ялгаатай байдлыг ойлгож хүндэтгэж, өдөр тутмын хэр...