Skip to main content

Posts

Showing posts from October, 2019

Дэлхийн хөдөлгөөн

Дэлхий нь нарны аймгийн гурав дахь гариг ба үндсэн хоёр хөдөлгөөн хийдэг. 1. Дэлхий нарыг тойрох хөдөлгөөн 2. Дэлхий тэнхэлгээ эргэх хөдөлгөөн 1. Дэлхий нарыг цагийн зүүний эсрэг 365хоног 5цаг 49минутанд 30км/сек-ийн хурдтайгаар тойрдог. Дэлхий нарыг тойрох замыг орбит  гэнэ. Орбитийн урт  нь 940сая км. 2. Дэлхий тэнхэлгээ цагийн зүүний эсрэг 24цагт (Нарийвчилбал,23цаг 56мин 4 сек) буюу календарийн нэг хоногт  бүтэн эргэнэ. Энэ хөдөлгөөний үр дүнд өдөр шөнө ээлжлэнэ. Энэ хөдөлгөөний үр дүнд цаг хугацааны хамгийн анхдагч нэгж болох хоног үүсдэг. Хоногийг тоолохын тулд цагийн бүсийг хэрэглэдэг. Дэлхийн тэнхэлгийн эргэлтийн хурдыг өнцгийн ба шугаман хурд хэмээх хоёр янзаар тодорхойлж болно. Өнцгийн хурд гэдэг нь дэлхийн гадарга дээрх ямар нэг цэг тойрог замаар тодорхой хугацаанд туулах өнцгийн хэмжээ юм. Дэлхийн  тойргийн хэмжээ   360 0 , түүнийг 24 цагт эргэж буй учир нэг цагт туулах өнцгийн  хэмжээ нь 15 0   (360 0 :24 цаг=15 0 ) болно. Иймд дэ...

Математикийн шинэчлэн сайжруулсан Цөм хөтөлбөр

Зорилго: Сурагч нь математикийн суурь мэдлэг, хэл сэтгэлгээнд суралцаж, асуудлын тооцооны шийдвэрлэхэд    чадвартай,  математикт суралцах хүсэл эрмэлзэлтэй, байгаль орчинд ээлтэй хэрэглээг эрхэмлэх хандлагатай болсон байна. Зорилт: Мэдлэг:  Сурагч  математикийн нэр томъёо, дүрэм, чанар, хамаарал, зүй тогтлын талаар суурь мэдлэг ойлголттой болох. Чадвар:   Математикийн хэлд асуудлыг загварчлах түүнийг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулах,    төлөвлөгөөг гүйцэтгэх шийдийг шалгах, юмсыг шинж чанараар нь ангилах, задлан шинжилж, нэгтгэн дүгнэх, үнэлэх өөртөө итгэлтэйгээр санаа бодлоо илэрхийлэх бие даах болон бусадтай хамтран ажиллах чадвар эзэмших.  Хандлага:   Математикд  суралцах идэвхи оролцоотой, зорилго шалгуурт хүрсэн эсэхийг  өөрөө  үнэлдэг,  гүйцэтгэж буй үйлдэлдээ нягт нямбай ханддаг, хүрээлэн буй орчин, нийгэм соёлын ялгаатай байдлыг ойлгож хүндэтгэж, өдөр тутмын хэр...

Мэдээлэл

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье.Би энэхүү блогоороо дамжуулан бага ангийн багш ямар байх ёстой вэ?, ямар ажил хийдэг талаар мэдээлэл хүргэх болно. Бага насны хүүхдүүдийн  хувь хүний хөгжлийг дэмжиж, цаашид амжилттай суралцах суурийг тавьж өгөх нь бага ангийн багшийн үүрэгт ажил юм. Бага ангийн багш нь хичээл заахдаа бага насны хүүхдийн сэтгэлгээнд тохирсон арга аргачлалыг сонгож, тэдний танин мэдэхүйн  үйл ажиллагааны түвшин, хувь хүний онцлог чанар, харилцаа болон нийгэмших үйл явцыг харгалзан, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн байх хэмжээнд сургалтыг төлөвлөж явуулна. Нэгдүгээр ангийн сурагчдын хувьд, цэцэрлэгийн наснаас бага сургуулийн сурагчийн түвшинд шилжих үйл явц нь аажмаар, хөнгөн хэлбэрээр явагдаж байж энэ үе шатыг амжилттай даван туулдаг учир, бага ангийн багш нь сурагч нэг бүрээ мэдэрч, тэдний шинэ орчинд дасан зохицох үйл явцад нь туслах шаардлагатай болдог.  

сарны тухай

Сар  нь  дэлхийн   байгалийн дагуул ,  нарны аймгийн  тав дахь том дагуул юм. Дэлхийн төв сарны төвөөс алслах дундаж зай нь 384,403 км буюу дэлхийн диаметрээс гуч дахин их. Энэхүү системийн массын төв ( барицентр ) нь дэлхийн гадаргаас 1,700 км гүнд буюу дэлхийн радиусын дөрөвний нэг зайд оршино. Сар нь дэлхийг 27.3 өдөр бүр нэг тойрдог ба Дэлхий-Сар- Нарны  системийн үет өөрчлөлтүүдийн улмаас сар нь дэлхийгээс олон олон хэлбэртэй (29.5 өдөр бүр үелдэг,  үзэгдэх орбитийн үе ) харагддаг байна. Сарны диаметр нь дэлхийн дөрөвний нэг орчим буй 3,474 км юм. Ийнхүү сарны гадаргын талбай нь дэлхийн аравны нэг, хуурай газрын дөрөвний нэгтэй буюу ойролцоогоор  АНУ ,  ОХУ ,  Канадын  нийт нутаг дэвсгэртэй тэнцэнэ. Эзлэхүүн нь дэлхийн 2 хувь, гадарга дээрх татах хүч нь дэлхийн гадарга дээрх татах хүчний 17% байдаг ажээ. Сар дээр хүмүүс анх 1969 онд  Апполо 11 -р газардсан бөгөөд одоогоор хүмүүсийн очсон ганц одон орны биет юм. Хэлб...